МАН 2024 онд ард иргэддээ амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, нийгмийн суурь өөрчлөлтүүдийг хийх чиглэлээр бодлого тогтоох нь Их хурлын гол зорилт нь байх юм. Мөн намын дүрмийн хүрээнд намын даргыг сонгож, Хяналтын хороог байгуулан үргэлжлүүлэн Бага хурлыг байгуулах дарааллаар үйл ажиллагааг явуулна. Өнөөдөр ажлын хэсгүүд мөрийн болон үндсэн хөтөлбөрийн хэлэлцүүлгээ эхлүүлжээ.