Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна. Энэ баримт бичгийг баталснаар Монгол Улсыг ирэх 5 жилд хэрхэн хөгжүүлэх, ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь тодорхой болно гэсэн үг. 100 хувь хэрэгжүүлж чадвал Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гарна.