УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн хууль батлагдсантай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус хэлэлцүүлгийн үеэр тогтоолд нийслэл 275 тэрбум төгрөгийн бонд гаргах заалт туссан байна. Гэхдээ Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд уг заалт байхгүй байсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад нэр бүхий гишүүд санал гаргаж дэмжигджээ. Тиймээс ирэх жил нийслэл 275 тэрбум төгрөгийн дотоодын бонд гаргахаар болжээ.