2026 оны Төсвийн тухай хуулийг УИХ эцэслэн баталсан билээ. Батлагдсан төсөвтэй холбогдуулж Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Х.Ганхуяг, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийлээ.Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийнэСангийн сайд Б.Жавхлан: 2026 оны төсөв дээр төсвийн тэлэлтийг тодорхой хэмжээнд хязгаарласан. ДНБ болон эдийн засгийн өсөлтөд оролцох хувийн хэвшлийн орон зайг тэлж, баялаг бүтээгчдээ дэмжсэн төсөв болж чадсанаараа онцлогтой.Ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг 5.7 хувь, ДНБ-ийг 102 их наяд төгрөгт хүргэх гол өөрчлөлтүүдээ хадгалж чадсан. Тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд, урсгал зардал 24.9 их наяд, хөрөнгийн зардал 8.6 их наяд буюу том тоонууд үнсэндээ өөрчлөгдөөгүй. 2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш 1.351.3 тэрбумд нь өөрчлөлт орсон. Үүний 884 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхэд зориулагдсан. Одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалтыг нэг зардлаас нөгөө зардал руу шилжүүлэх байдлаар зохицуулалт хийсэн. Тиймээс инфляцад ирэх дарамт харьцангуй бага. Хэрвээ эдгээр зардлуудыг цоо шинээр нэмэгдүүлсэн бол инфляцад сөрөг дарамт ирэхээр байлаа. "Хасвал нэмнэ, нэмбэл хасна" гэсэн зарчмаа баримтлаад төсвийг огт муутгаагүй, харин ч зарим нэг үзүүлэлт сайжирсан. Арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой.