Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) өнөөдөр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа”-ны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хуралд Комиссын төлөөлөгчид, судлаачид болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Хувийн мэдээлэл хамгаалалт
ХЭҮК-ын мэдээллээр, төрийн болон хувийн байгууллагууд ажилд орох, үйлчилгээ авах, суралцах зэрэг нөхцөлд шаардлагатайгаас илүү хувийн мэдээллийг цуглуулж, зарим тохиолдолд зөвшөөрөлгүйгээр ашиглах зөрчил түгээмэл гарчээ.
“Ажилд орох аливаа байгууллага гишүүнчлэл, үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийг авахдаа, сурагчдын хувьд өвчний талаарх эмзэг нарийн мэдээллийг Google Form дээр цуглуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдээллийг зөвшөөрөлгүй авах нь хүний хувийн мэдээллийн зөрчил юм” гэж ХЭҮК-ын гишүүнГ.Нарантуяа хэлэв.
Мөн гэр бүлээс зөвшөөрөл авахгүйгээр зохион бичлэг, эссэг олон нийтэд нийтлэх, цөөхөн хүн амтай орон нутагт хувь хүмүүсийн эмзэг мэдээллийг задруулах тохиолдол их гарч байгааг анхаарууллаа.