Open iToim app
Улс төр | 1 мин уншина

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 12
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулах тухай болон УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Эхлээд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах тогтоолыг хэлэлцэж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжлээ.
Үүний дараа УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонгох саналыг танилцуулсан. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжлээ. Ингээд эрх баригч МАН-ын бүлгээс Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад санал болгон сонголоо.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн