Засгийн газрын өнөөдрийн хурлаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын хууль, Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хууль, үүнийг дагасан 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулжээ. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл өглөө.