Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 12
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар болон хатагтай Кейти Жаксон нар “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэв. Талууд хэлэлцээг амжилттай урагшлуулж, бодит үр дүнд хүргэх нь чухал гэдэгт санал нэгдлээ.
undefined
Мөн Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлов.
Тэрбээр цаашид “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монголын Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “Оюутолгой” төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. 

undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн