Засгийн газрын аравдугаар сарын 29-ний ээлжит хуралдаанаар томуу туссан бага насны хүүхэдтэй, төрийн албанд ажилладаг эцэг эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох тогтоол баталсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ "Томуугийн халдвар авсан 0-6 хүртэлх насны хүүхдүүдтэй аав ээ, эмээ өвөөгийн аль нэг нь төрийн албанд ажилладаг бол тав хоног цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан" гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас цалинтай тав хоногийн чөлөөний хуудсыг дараах тохиолдолд олгоно гэж мэдэгдлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед 7 хоногт 13-42 мянган хүн амбулаториор үзүүлдэг бөгөөд 1600-4600 хүн хэвтэн эмчлүүлдэг.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, үүний дотор 55 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг. Энэ нь амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг. Үүний улмаас хүүхдүүд эмнэлэгт хэвтэх шаардлага, хүндрэл их гардаг. Иймд дараах тохиолдолд: