Тухайлбал, Go Mongolia, Welcome Mongolia нэртэй хоёр ажлын хүрээнд хэдэн төгрөг зарцуулсан, ямар ажил хийсэн талаар тодруулахад тус бүр өөр өөр тоо, тайлбар өгч байсан. Эхэндээ 400 мянган ам.доллар гэж байсан бол дараа нь 500 мянган ам.доллар болсон. Удалгүй энэ тоо 1 сая ам.доллар болж өссөн. Мөн уг ажлын хөрөнгийн эх үүсвэр нь нэг бол хувийн хэвшил, эсвэл Дэлхийн банк, эсвэл Засгийн газар гэхчлэн байнга өөрчлөгдөн тайлбарлагдаж байсан.