Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Эмч, эмнэлгийн ажилчид пүрэв гарагаас ажил хаяна

Эмч, эмнэлгийн ажилчид пүрэв гарагаас ажил хаяна
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 10
Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс орон даяар ажил хаях тухай мэдэгдлээ өнгөрсөн лхагва гарагийн орой Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн билээ. Ажил хаях мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын тав хоногийн дараа албан ёсоор ажил хаях арга хэмжээг орон даяар зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Арваннэгдүгээр сарын 13 буюу ирэх пүрэв гарагийн өглөөний 08.00 цагаас эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан жагсах юм.
УИХ 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд энэ долоо хоногт багтаан батлах хуулийн хугацаатай. 2026 оны төсвийн төсөлд эмч, эмнэлгийн байгууллагын цалинг 15-20 хувиар нэмэгдүүлэхээр тусгаж байгаа ч энэ нь хангалтгүй хэмжээ, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс байр сууриа илэрхийлсэн.
Улс даяар 21 аймаг нийслэлийн 100 гаруй эмнэлгийн эмч, ажилтнууд ажил хаялтад нэгдэхээ илэрхийлээд байгаа аж.

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн