Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд төр, засгийн зүгээс үл тоомсорлосон хандлага гаргаж буйтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяж чадахгүй гэж бодвол эндүүрэл шүү. Бид үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн өглөөний 08:00 цагаас эхлэн орон даяар ажил хаяна. Түүнчлэн, арваннэгдүгээр сарын 12-нд үндэсний хэмжээнд жагсаал цуглаан хийхээр бэлтгэж байна. Ажил хаялт үр дүнд хүрэхгүй бол эрүүл мэндийн салбарын ажилтнууд нийтээрээ ажлаас гарах өргөдлөө өгөхөд бэлэн байна. Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд төр, засгийн зүгээс үл тоомсорлосон хандлага гаргаж буйтай холбоотойгоор мэдээлж байна.МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эцсээ хүртэл хэлэлцээр хийж, үр дүнд хүрэхийг хүлээлээ. Эмч, эмнэлгийн ажилтнууд улс орон даяар жагсаал цуглаан хийхэд 2 , ажил хаяхад 3, улсын төсөв батлахад 4 хоног үлдлээ. Төр төмөр нүүрээ эрүүл мэндийн салбартаа харуулж байна. Энэ хугацаанд шийдэлд хүрэхгүй бол хүний амь нас, эрүүл мэндэд учрах аливаа эрсдэлийг төр хариуцна шүү. Нэгэнт УИХ, ЗГ нь эрүүл мэндийн салбарын 37 мянга гаруй ажиллагсдыг үл тоож байгаа учраас бид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг барина.