УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалгаж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын МАН-ын бүлэг завсарлага авах, мөн Төвсийн байнгын хороогоор хэлэлцсэн 2026 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулах зэрэг саналыг гаргалаа.
Учир нь, Төсвийн байнгын хороон дээр 2026 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн үеэр нэмсэн 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг авахдаа хэсэг бүлэг, тэр дундаа АН-ын бүлгийн гишүүдийн эрх ашигт үйлчилсэн байх магадлалтай гэх асуудлыг МАН-ын бүлгийн зарим гишүүд гаргаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Төсвийн Байнгын хорооны дарга Х.Ганхуяг 6 асуудлыг дахин хэлэлцэх буюу 2026 оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх чиглэл өгөх хүсэлт гаргалаа.
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг: Чуулганы нэгдсэн хуралдааны Дэгийн тухай хуулийн 71.14-т зааснаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно гэж заасан байдаг. Үүнд, заасны дагуу зургаан асуудал дээр чиглэл авахыг хүсэж байна байна.
Ажлын хэсгийн санал тусгагдсан бүсчилсэн хөгжилтэй холбоотой асуудлаар,