Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 503.3 мянган тонноор буюу 40.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, улаанбуудай 34.7 хувь, төмс 22.9 хувь, хүнсний ногоо 22.0 хувь, тэжээлийн ургамал 46.0 хувь, тосны ургамал 49.0 хувиар тус тус буурчээ. Ингэснээр дотоодын ургацаар хүн амын хэрэгцээг хангах түвшин улаанбуудайн хувьд 62.5 хувь, төмсний 76.9 хувь, хүнсний ногооны 72.6 хувь байхаар тооцоолж байна.