Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлснээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 6-аас нутгийн баруун өмнөд хэсгээр, 7-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар их цасны аюултай үзэгдлийн хэмжээнд орохоор байна.
7-8-ны шилжих үед зүүн аймгуудын нутаг, төвийн нутгийнхаа зүүн хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Баянхонгор аймгийн зүүн хэсгээр 5 мм-ээс дээш буюу аюултай хэмжээнд,
Өвөрхангай аймгийн нутаг, Архангайн зүүн хэсэг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр 10 мм-ээс дээш буюу их цасны гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байна.