Голомт банк Монгол Улсын банк, санхүүгийн салбарт төдийгүй өөрийн харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн, инновацлаг үйлчилгээг бусдаас түрүүлж хүргэхийг зорин ажиллаж ирсэн.
Энэ хүрээнд Голомт банк Монголын хамгийн анхны wearable карт буюу зайнаас унших технологи бүхий төлбөр тооцооны моделийг хэрэглээнд нэвтрүүллээ. Энэ бол 7-22 насны хүүхэд, залуучуудад зориулсан SKATE CARD юм. Skate card нь банкны картын мэдээллийг суулгасан skateboard модель гэдгээрээ энгийн төлбөрийн картаас ялгаатай бөгөөд NFC технологийг ашиглан бүх төрлийн ПОС төхөөрөмж дээр уншихаас гадна И-коммерс дээр онлайнаар худалдан авалт хийх боломжтой төлбөрийн хэрэгсэл юм.
7-22 насны хүүхэд, залуус Skate card-ийн хэрэглэгч болсноор бага наснаасаа мөнгөтэй харьцаж, төлбөр тооцоогоо удирдаж, санхүүгийн зөв хэрэглээнд суралцахаас гадна шинэлэг, өвөрмөц, дизайн бүхий fingerboard-ийг өөрийн хэв маяг, загварын нэг хэсэг болгон ашиглах боломжтойгоороо онцлогтой.