Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс ажил хаялтаа зогсоож байгаа талаар мэдээлэл хийлээ.Талууд өнгөрсөн баасан гарагт хэлцэлд хүрч багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 50 хувиар нэмэгдүүлэх, арваннэгдүгээр сарын 1 гэхэд үндсэн цалинг 2.8 сая болгохоор болсон. Харин өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг 2026 оны улсын төсөвт багш нарын цалингийн нэмэгдлийн эх үүсвэрийг тусгах улс төрийн шийдвэр гаргасан. Мөн Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэлцлийг бүртгэсэн учраас Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл ажил хаялтаа зосгоож байна. Багш нар үндсэн цалинг 3.5 сая болгох шаардлага тавьж аравдугаар сарын 9-өө ажил хаясан билээ. Хамтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, 9 зүйл заалт бүхий хэлэлцээр байгуулжээ. МБШУҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл хэлэхдээ “720 байгууллагын 40 гаруй мянган багш ажил хаялтад оролцлоо. Энэ удаагийн тэмцэлд хамтын хэлэлцээрт заасны дагуу 2026 онд үндсэн цалинг 2.8 сая болгохоор боллоо. Мөн үндсэн цалинг 3.5 сая болгохыг 2027 оны төсөвт суулгана. Ажил хаялт дуусаж байна. 24 цагийн дараагаас ажил хаялт зогсож, сургууль, цэцэрлэг эхэлнэ. Бэлтгэл ажлаа хангах ёстой. СӨБ болон бага ангийн сурагчдын үдийн цайг бэлтгэнэ” гэлээ.