Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

П.Наранбаяр: Тохиролцоонд хүрсэн учраас маргаашаас багш нарын ажил хаялт зогсоно

П.Наранбаяр: Тохиролцоонд хүрсэн учраас маргаашаас багш нарын ажил хаялт зогсоно
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 3
Боловсролын сайд П.Наранбаяр, гурван талт хэлэлцээрийг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бүртгэж авсан талаар мэдээллээ.
Ингэснээр багш нарын ажил хаялт зогсох ёстой гэв. Өнгөрсөн баасан гарагт талууд хэлцэлд хүрч багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 50 хувиар нэмэгдүүлэх, арваннэгдүгээр сарын 1 гэхэд үндсэн цалинг 2.8 сая болгохоор болсон. Харин өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгээс цалингийн нэмэгдлийн эх үүсвэрийг шийдэх улс төрийн шийдвэр гаргасан билээ.
Боловсролын сайд П.Наранбаяр “Нэмэлт хэлэлцээрээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэх шаардлага тавьсан. Бүртгэгдсэн учраас маргаашаас ажил хаялт зогсох ёстой. Одоо Үйлдвэрчний эвлэл мэдэгдэл хийж, ажил хаялтыг дуусгавар болгох ёстой. Чадвал маргааш зогсох байх гэж найдаж байна. Үндсэн цалинг 3.5 сая болгох шаардлагыг ойлгож байгаа" гэлээ.
Мөн цаашдаа боловсролын салбарын цалингийн бүтцийг шинэчлэх аж.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн