УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар багш, эмч нарын цалингийн нэмэгдэл болон халамж, тэтгэврийн нэмэгдлийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах улс төрийн шийдвэр гаргажээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Багш нарын цалинг ирэх оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд 2.8 сая болгох шийдвэр гаргасан. Харин эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 15 хувиар нэмнэ. Ахмад настны тэтгэвэр, халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэх эх үүсвэрийг 2026 оны төсөвт суулгасан. НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг аравдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр болсон. Мөн Баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс ашиглагдаагүй байгаа орд газруудад олон улсын аудит оруулаад үр өгөөжтэй явуулахаар шийдвэрлэлээ.Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг: Цалин тэтгэврийн нэмэгдэлд нийт 1.1 их наяд төгрөг шаардагдахаар байгаа. Тиймээс нөгөө талдаа 1.1 их наядаар зардлаа бууруулна.Төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын зардлаас 10-13 хувийн хооронд танана. Гэхдээ НДС, Нийгмийн халамж, ЭМДС, онцгой байдал, Засгийн газрын зээлийн хүү, хүүхдийн мөнгийг оролдохгүй.