Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Эрүүл мэндийн 70 гаруй байгууллагын эмч, ажилтнууд ажил хаяхаа мэдэгджээ

Эрүүл мэндийн 70 гаруй байгууллагын эмч, ажилтнууд ажил хаяхаа мэдэгджээ
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 3
Эрүүл мэндийн салбарын 70 гаруй байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлагаа илэрхийлж, ажил хаялтад нэгдэхээ мэдэгдээд байна. Албаныхны мэдээлснээр ажил хаялтад нэгдэх байгууллагын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар багш, эмч нарын цалингийн нэмэгдэл болон халамж, тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж, улсын төсөвт тусгах улс төрийн шийдвэр гаргасан байна. Хуралдаанаар багш нарын цалинг ирэх оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд дунджаар 2.8 сая төгрөгт хүргэх шийдвэрийг гаргажээ. Харин эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх, ахмад настны болон халамжийн тэтгэврийг 8.6 хувиар өсгөх эх үүсвэрийг 2026 оны улсын төсөвт тусгасан байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийн талаар байр суурийг тодруулахаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тодруулахад “Бид энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Одоогоор бид хуралдаж байна” гэж мэдээллээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн