Энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд ч чухал ач холбогдолтой. Учир нь CIVICUS байгууллагын 2024 оны иргэний орон зайн мониторинг үнэлгээгээр Монгол Улс 7 оноо буурч “Саадтай” ангилалд хамаарах болсон. Ялангуяа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн хүний эрх хамгаалагчид, сэтгүүлчдийн эрх чөлөөг хязгаарлаж, хяхах оролдлогууд гарсныг онцолсон байна. Дэлхийн иргэний нийгмийн долоо хоног нь Монголын хүний эрх хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагууд туршлага судалж, олон улсын сүлжээгээ өргөжүүлэх чухал тавцан болж байна. Манай улсаас иргэний нийгмийн салбарын 10 гаруй оролцогч оролцохоор иржээ.