Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Израил дахин Газа руу агаарын цохилт хийснээр 100 гаруй хүн амь үрэгджээ

Израил дахин Газа руу агаарын цохилт хийснээр 100 гаруй хүн амь үрэгджээ
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 30
Израил улс лхагва гарагт АНУ-ын зуучилсан гал зогсоох хэлэлцээрт тууштай байгаа гэж мэдэгдсэн ч тус улсын цэрэг амиа алдсаны хариуд Газа руу өдрийн турш агаарын цохилт хийжээ. Үүний улмаас 104 хүн нас барсан гэж Газын эрүүл мэндийн яам мэдээллээ. Нас барсан хүмүүсийн дунд 46 хүүхэд, 20 эмэгтэй байсан байна.
Энэхүү халдлага нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучилсан гал зогсоох гэрээ аравдугаар сарын 10-нд хэрэгжиж эхэлснээс хойших хамгийн ноцтой мөргөлдөөн болж байна. Израил халдлагыг Хамасын зэвсэгт бүлэглэл хийсэн гэж буруутгасан ч Хамас үүнийг үгүйсгэжээ.
Израилын армийн мэдэгдлээр тэд Хамасын зэвсгийн агуулах, хонгилууд зэрэг олон байг бөмбөгдөж, 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилын өмнөд хэсэгт халдлага үйлдсэн нэг командлагчийг устгасан гэжээ.
Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Израил ямар ч зөрчилд хатуугаар хариу барих бөгөөд Хамасыг зэвсэггүйжүүлж, Газаг цэргийн нөлөөнөөс ангижруулах зорилготой” гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ Трамп “гал зогсоох хэлэлцээр аюулд ороогүй” гэж мэдэгдэж, “Израил халдлага хүлээвэл хариу цохилт өгөх ёстой” хэмээн хэлжээ.
Хэлэлцээрийн зуучлагч Катарыг төлөөлж буй Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдурахман Аль-Тани “энэ хурцадмал байдал маш сэтгэл гонсойлгосон, урам хугарсан зүйл” гэж мэдэгджээ.
Энэхүү хурцадмал байдал нь энхийн тогтвортой байдлыг хангахад тулгарч буй саад бэрхшээлийг ил болголоо. Хамасыг бүрэн зэвсэггүйжүүлэх, Израилийн цэргүүдийг цаашид татан буулгах, Газар нутгийн ирээдүйн засаглал зэрэг асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн