Open iToim app
Улс төр | 1 мин уншина

МАН-ын бүлэг УИХ-ын дэд дарга, бүлгийн даргын томилгоог хэлэлцэнэ

МАН-ын бүлэг УИХ-ын дэд дарга, бүлгийн даргын томилгоог хэлэлцэнэ
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 30
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж УИХ-ын дэд дарга болон бүлгийн даргын томилгооны асуудлыг хэлэлцэх гэж байна.
МАН-д үүссэн хагаралдаанаас болж УИХ дахь бүлэг нь хуралдаж чадахгүй хоёр хуваагдаад байсан билээ. Тэгвэл Удирдах зөвлөлөөс байгуулсан эвлэрүүлэх ажлын хэсгийн уулзалтын үр дүнд УИХ дахь намын бүлэг болон УИХ-ын дэд даргын томилгоон дээр тохирчээ. Тодруулбал, УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргал гишүүдийг томилохоор тохирчээ. Харин УИХ-ын даргын томилгоог намын Их хурлын дараа шийдэхээр тохирсон гэсэн мэдээлэл байна. Бүлгийн хуралд бүлгийн гишүүдээс гадна МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар оролцож байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн