Open iToim app
Улс төр | 1 мин уншина

С.Амарсайханы оронд Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох бололтой

С.Амарсайханы оронд Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох бололтой
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 29
Засгийн газрынхаа эсрэг ажилласан буюу огцруулах бичигт гарын үсэг зурсан Шадар сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ.
Мөн Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудастаа танхимаас гарч байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайдаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилох бололтой. Энэ 7 хоногт Ерөнхий сайд Х.Ганхуяг гишүүнийг дуудаж уулзсан гэсэн мэдээлэл бий. Х.Ганхуяг УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өмнө нь сайдаар томилогдож байгаагүй юм.
Шадар сайдын хариуцан ажилладаг байгууллагууд
  • Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо
  • Онцгой байдлын ерөнхий газар
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • Хөрөнгө оруулалт, худалдааны газар
  • Стандарт хэмжил зүйн газар
  • Монополын эсрэг газар
  • Үндэсний итгэмжлэлийн төв
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн