МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 12:00 цагт эхэлсэн. УЗ-ийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсээ урьж оролцуулж, өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаж байна.
Тэгвэл тус хуралдаанд хагаралдсан талуудыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулах саналыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар гаргасан. Тус ажлын хэсэг 16 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд богино хугацаанд ажиллаж шийдэл гаргах юм.
Ажлын хэсгийн гишүүдийг санал хураалтаар сонгосон бөгөөд бүрэлдэхүүнд Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, Ж.Эрдэнэбат, З.Мэндсайхан, Н.Учрал, М.Энхболд, С.Баяр, Н.Энхбаяр, Б.Даш-Ёндон, Ч.Хүрэлбаатар, С.Баяр, Б.Даш-Ёндон, Н.Энхбаатар, Ж.Батжаргал нар багтжээ. Харин ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар даргалах бөгөөд хоёр талынхантай уулзалт хийж, хоёр хоногт шийдэл гаргах аж. Одоо МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулах юм байна.