Зургийн тайлбар: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд /одоогийн бүрэлдэхүүн/МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12:00 цагт хуралдахаар болсон. Нам дотор үүсээд байсан нөхцөл байдлаас хойш анх удаа хуралдах гэж байна. Тэгвэл энэ хуралдаанаас ажлын хэсэг байгуулах аж.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаа өгч, Цэцийн шийдвэрээр Засгийн газар тогтвортой үлдэж, нэг үеэ бодоход МАН доторх улс төр намжсан ч УИХ дахь МАН-ын бүлэг нь хоёр хуваагдсан хэвээр байгаа. Өчигдөр гэхэд УИХ дахь МАН-ын бүлэг гэж 35 гишүүн хуралдаж, шийдвэр гаргаснаа олон нийтэд танилцуулсан. Гэхдээ энэ мөн л албан ёсны бүлэг, бүлгийн дарга биш учраас ойрын хугацаанд бүлгийн асуудлаа нэг тийш шийдэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаар ажлын хэсэг байгуулж, Засгийн газар болон бүлгийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Тодруулбал, УИХ-ын дарга болон дэд даргын албан тушаалын ор гарсан. Эдгээр албан тушаалд УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшигчээ тодруулж, УИХ-д оруулах ёстой. Тиймээс бүлгээ нэгтгэж, бүлгийн даргын асуудлаа нэг тийм шийдэх шаардлага үүсээд байгаа юм. УИХ-ын даргад Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар зүтгэж байгааг эх сурвалж мэдээлэв.