Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо.Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд С.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, зохион байгуулалтын газрын дарга Н.Мөнхбат, Хүний нөөцийн газрын дарга П.Сарангэрэл нар болон ТЕГ-ын удирдлагууд ажил хүлээлцэхэд байлцлаа.С.Төгсжаргал нь Татварын албанд 26 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд татварын албаны бүх шатанд ажиллаж байсан туршлагатай, татварын удирдлага, олон улсын татварын чиглэлээр мэргэшсэн Санхүү-Эдийн засагч, Эрх зүйч мэргэжилтэй.С.Төгсжаргалын ажилласан байдал:2000-2008 онд Багануур дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагч, Татварын хэлтсийн дарга