Open iToim app
Улс төр | 1 мин уншина

УИХ-ын дэгийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилнө

УИХ-ын дэгийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилнө
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 24
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Б.Хэрлэн нар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол дээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсантай холбоотойгоор Дэгийн хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн буюу хууль санаачлах эрх бүхийн этгээдийн анх оруулсан саналаар нэгдсэн чуулган дээр санал хураахгүйгээр байнгын хороон дээр дэмжээгүй саналыг дэмжинэ, дэмжсэн саналыг дэмжихгүй зэрэг зарчмын бус томьёололтой, ойлгомжгүй санал хурааж байгаа нь буруу гэж үзэж байгаа учраас УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа аж. Хууль санаачлах эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг дэмжих, эсэхээр санал хураалт явуулдаг болох аж. Мөн Засгийн газрын гишүүнийг УИХ-д танилцуулах хугацаагүй байгааг хугацаатай болгоно.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Үндсэн хуулийн 39.4 дээр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ томилох, чөлөөлөх эрхтэй. Ингэхдээ УИХ-д танилцуулах хугацаагүй байгаа. Тиймээс Дэгийн тухай хуулийн 6.12-т уг асуудлыг ажлын 5 хоногт УИХ-д танилцуулах хугацаа хийж өглөө. Мөн Үндсэн хуулийн 43.1-тэй уялдуулан Ерөнхий сайдыг огцруулах саналыг гурав хоногийн дотор хэлэлцэж эхэлж, 10 хоногийн дотор дуусгана гэсэн өөрчлөлт оруулж байна. Мөн Ерөнхий сайд итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаагүй байгааг Үндсэн хуулийн 43.1-тэй ялдуулан хугацааг нарийн зааж өгсөн.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн