УИХ-ын нэгдсэн чуулганы аравдугаар сарын 24-ний хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэх бол хуралдааныг УИХ-ын дэд дарга П.Пүрэвдорж даргалан хуралдуулж байна. УИХ-ын дэд дарга П.Пүрэвдорж “Хуралдааныг өнөөдөр даргалах асуудлыг Х.Булгантуяа дарга өчигдөр, өнөөдөр над руу ярьж мэдэгдсэн” гэлээ. Өнөөдрийн хуралдааны зургаад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох асуудлыг танилцуулах, эсэхийг санал хураалт явуулж шийдэхээр болов. Ингээд санал хураахад 53.7 хувь нь дэмжлээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэх болов. Харин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Засгийн газрын гишүүнийг танилцуулах асуудлыг хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт оруулах санал гаргаж, санал хураалт явуулахад 56.8 хувийн саналаар санал дэмжигдлээ.