Энэ бол ердийн авлигын хэрэг биш. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэр дотроо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөр улсад барьцаалагдсан этгээд байж болохгүй гэж үзсэн. Тийм ч учраас итгэл үнэмшилтэйгээр, хожим хойно би харамсахгүйгээр үхнэ гэж өөртөө тангараглаж энэ сонсголыг зохион байгуулсан. Би нүүрсний хулгайчид төрийн алх бариулж байсан гэж харамсалгүй үхнэ гэсэн итгэл үнэмшлээр сонсгол зохион байгуулсан.