Засгийн газар яг одоо Төрийн ордонд ээлжит бусаар хуралдах гэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр УИХ-д Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох саналыг танилцуулж, батламжиллаа. Ингэснээр Засгийн газрын танхимаараа ажиллах боломж бүрдэж байгаа бөгөөд яаралтай хэлэлцэн шийдвэрлэх асуудлууд байна гэдгийг чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн.
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шатахууны татан авалт, нийлүүлэлттэй холбоотой болон бусад яаралтай асуудлыг хэлэлцэх юм байна.