Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Г.Дамдинням: Хангалттай шатахуун ирж байгаа тул оройдоо асуудал намжина

Г.Дамдинням: Хангалттай шатахуун ирж байгаа тул оройдоо асуудал намжина
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 24
ОХУ-аас авч буй шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа ч, шатахуун борлуулах цэгүүд иргэдийн урт дарааллын улмаас татан авалтын ачааллаа даахгүй байгаа талаар албаныхан мэдээлж буй. Жолооч нарын хэлж буйгаар өдөртөө хамгийн багадаа 1-2 цаг зогсож байж бензин авч байна. Зарим газрууд 20-30 мянган төгрөгт хязгаартай бензин олгож байна. Шатахууны хомсдолтой холбоотойгоор түгжрэл, замын ачаалал ч нэмэгдэж байгаа юм.
Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрийн Х хуудастаа "Өнөөдөр шатахууны нийлүүлэлт хэвийн болох төлөвтэй байна" гэж мэдэгджээ.
Тэрээр "130 вагон АИ-92 ОХУ-аас ачигдсан, цуваад ирж байгаа. Өнөөдөр 62 вагон нь манай хилээр орж ирэх хуваарьтай байна. 4000 гаруй тонн гэсэн үг. Улаанбаатарын ердийн өдрийн хэрэглээ дунджаар 1000 орчим тонн байдаг. 4 дахин их хангалт гэсэн үг. Оройдоо асуудал намжих байх гэж харж байна" гэжээ.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн