Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аялал” аяныг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд 2025 онд нийт 30 азтаныг хосоор нь БНСУ /Жэжү/, Тайланд, Вьетнам зэрэг орнуудаар аялах аяллын эрхээр урамшуулахаар төлөвлөөд байгаа юм. Харилцагчид аянд оролцохын тулд 6 сараас дээш хугацаатай хадгаламждаа, 100,000₮-өөс дээш дүнгээр орлого хийсэн эсвэл шинээр хадгаламж нээсэн байх шаардлагатай. Харин аяны нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд автоматаар сугалаа үүсэх болно.
“Хадгаламжтай аялал” аянд одоогийн байдлаар нийт 113 мянга гаруй харилцагч хамрагдаж байна. Эдгээр харилцагчдаас 2025.10.08-ны өдөр аяны 2-р ээлжийн азтануудыг амжилттай тодруулсан бөгөөд аз одоороо онцгойрсон 10 харилцагчид ийнхүү Тайланд Улсаар хосоороо аялах эрхийг гардуулан өглөө.
Азтан болсон харилцагчдын сэтгэгдлээс:

Нэмж дурдахад “Хадгаламжтай аялал” аяны хүрээнд 10-р сарыг хүү өсдөг сар болгон зарласан. Энэ хугацаанд 12 сарын хугацаатай хадгаламж шинээр нээсэн харилцагчид 30%-ийн нэмэгдэлтэй буюу 15.7%-ийн хүүгээр хадгаламжийн хүүгээ тооцуулах боломжтой болж байгаа юм. Иймд иргэд, харилцагчид та бүхэн амжиж хадгаламжаа нээгээд өндөр хүү авахын зэрэгцээ “Хадгаламжтай аялал” урамшуулалт аяны 3-р ээлжийн азтануудын нэг болох боломжтой. 3-р ээлжийн 10 азтаныг 2025.12.31-нээр таслан тодруулж, Вьетнам Улс руу хосоороо аялах эрхээр урамшуулах болно.
“Таны хадгаламж таны аяллын хөтөч”