Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

"Оюу толгой" компани мэдэгдэл гаргав

"Оюу толгой" компани мэдэгдэл гаргав
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 23
"Оюу толгой" компанийн Хэвлэлийн багаас худалдан авах ажиллагаатай холбоотой гарсан зөрчил мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэл:
“Оюу толгой” компани нь авилга, хээл хахууль, аливаа ёс зүйн зөрчлийг үл тэвчих хатуу дүрэмтэй. Компанийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчил гарсан тухай мэдээлэлтэй холбогдуулан хяналт, шалгалт явуулж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.   
“Оюу толгой” компани нь худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой үндэслэлтэй, баримт нотолгоотой аливаа санал гомдлыг myvoicemongolia@riotinto.com хаягаар хувь хүний мэдээллийн нууцлалыг чанд хадгалан хүлээн авдаг. Энэ нь одоогийн болон хуучин ажилтнууд, гэрээт ажилтнууд, ханган нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, түншлэгч байгууллагууд, бидний үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэд гэхчлэн хэн бүхэнд нээлттэй. Аливаа санал гомдлыг чухалчлан авч үзэж, холбогдох хяналт шалгалтыг хөндлөнгийн бие даасан байгууллага явуулдаг. Илэрсэн зөрчилд дотоод журам болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авдаг болно гэжээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн