Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Трамп-Путины дээд хэмжээний уулзалт хойшиллоо

Трамп-Путины дээд хэмжээний уулзалт хойшиллоо
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 22
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын Унгарын Будапешт хотод хийхээр төлөвлөсөн уулзалтыг ОХУ Украинд нэн даруй гал зогсоохоос татгалзсантай холбоотойгоор хойшлуулжээ.
Цагаан ордны өндөр албан тушаалтан “Трамп, Путин нар ойрын үед уулзах төлөвлөгөөгүй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Гадаад хэргийн сайд Марко Рубио, Сергей Лавров нар утсаар “үр дүнтэй ярилцсан” ч нүүр тулсан уулзалт хийхээс татгалзсан гэв.
Трамп өнгөрсөн долоо хоногт удахгүы Путинтэй уулзаж, Украины дайныг зогсоох асуудлаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Гэвч Путин ямар нэг буулт хийх сонирхолгүй байгаа бөгөөд Украины газар нутгийн тодорхой хэсгийг Орост өгөх хүртэл гал зогсоох саналыг хүлээж авахгүй хэмээн мэдэгдэж байгаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-аас АНУ-д “non paper” нэртэй дипломат бичиг илгээсэн бөгөөд үүнд Оросын энхийн хэлэлцээний байр суурийг дахин илэрхийлсэн гэж энэ асуудалд ойр эх сурвалжууд мэдээлжээ.
Тус бичигт ОХУ Украины зүүн бүс болох Донбассын бүрэн хяналтыг шаардаж, Трампын санал болгосон “гал зогсоох, фронтын шугамыг одоогийн байдалд нь царцаах” саналыг шууд няцаасан байна. ОХУ Луганск мужийг бүхэлд нь, Донецкийн ойролцоогоор 75 хувийг хяналтдаа байлгаж байгаа бөгөөд эдгээр нь Донбассын бүсийг бүрдүүлдэг.
Түүнчлэн Европын удирдагчид мягмар гарагт Вашингтонд хандан Украинд яаралтай гал зогсоохыг шаардах Трампын байр суурийг баттай баримтлахыг уриалжээ.
АНУ ба Оросын талууд уулзалтаа бүр мөсөн цуцлаагүй ч Будапештэд болохоор төлөвлөж байсан Рубио, Лавров нарын бэлтгэл уулзалт цуцлагдсан нь Трамп Путинтай уулзахыг хойшлуулах шалтгаан болсон гэж Европын дипломатууд үзэж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн