Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ.Хот байгуулалт, барилга, орон сууцжууллалтын сайд Э.Бат-Амгалан: Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Ногооннуур орчимд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн 1008 айлын орон сууцны төсөл амжилттай хэрэгжиж, өнгөрсөн долоо хоногт хүлээн авлаа.Энэхүү төсөл 2022-2025 онд гурван жилийн хугацаанд хэрэгжсэн бөгөөд нийт 4.4 га талбайд 1008 айлын орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн хамт баригдсан. Сургууль, цэцэрлэгийн барилга ирэх онд ашиглалтад орох төлөвтэй байна.Засгийн газрын хуралдаанаар 1008 айлын орон сууцны төсөлд 752-д орон сууцыг өмчлүүлэх, үлдсэн 252 айлыг түрээсийн хэлбэрээр шийдвэрлэх тогтоол батлагдсан.