Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Х.Булгантуяа: Г.Занданшатар дарга УИХ-ын шийдвэрийг хүндэтгэсэнгүй

Х.Булгантуяа: Г.Занданшатар дарга УИХ-ын шийдвэрийг хүндэтгэсэнгүй
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 22
Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг өнөөдөр хэлэлцэж байна. Энэ үеэр Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа мэдээлэл өглөө. 
Тэрээр “Одоогийн Ерөнхиийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байх үед У.Хүрэлсүх даргыг огцруулахад, хэдийгээр өөрөө өргөдлөө өгсөн байсан ч огцруулахаар яг адилхан томъёоллоор санал хураалт явуулахгүй бол болохгүй байна гэж С.Бямбацогт дарга өөрөө горимын санал гаргаж байсан. Энэ санал нь ч дэмжигдэж, яг адилхан Үндсэн хуулийн зүйл заалтаар, яг адилхан Дэгийн хуулийн үг үсгийн зөрүүгүй, дэгийн зүйл заалтаар санал хураалтыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор санал хураасан. Тухайн үед Г.Занданшатар дарга өөрөө Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулъя гээд санаачилж байсан протокол нь одоо ч гэсэн сошиалаар дүүрэн байгаа. Яг адилхан санал хураалт явуулахад өөрийнх нь хүссэнээр санал гараагүйгээс болж Үндсэн Хуулийн цэцэд хандсан. Хэрвээ нөгөө томъёоллоор нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулъя гэдгээр нь санал хураалт явуулаад огцорсон бол бас л адилхан намайг Үндсэн Хуулийн цэцэд өгөх байсан. Энэ бол өнөөдөр аль нэг томъёололтой зууралдаад байгаа зүйл биш, гарсан 111 гишүүнээс 71 гишүүн нь өөрийг нь огцруулахад дэмжсэнд л байгаа юм. УИХ-ын шийдвэрийг хүндэтгэхгүй харин процесстой нь зууралдуулж эцсийн шийдвэрт нь сэтгэл хангалуун бус болохоор ийм байдал үүсгэсэн гэж харж байна. 
Үндсэн Хуулийн цэцээр Маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд ингэж заасан байдаг. Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсын батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах  тухай хуулиар тогтоосноор  нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг цэцийн хаалттай хуралдаанаар хэлэлцэх бөгөөд маргааныг цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэхэд тооцно гэсэн байна. Нээлттэй гэдэг нь олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байх ёстой. Гэтэл хаалттай болж байна. Одоо хэлэлцэх асуудал нь төрийн нууцтай ямар ч хамаагүй. Өнөөдөр гурав хоногийн дотор зарлаж байна гэдэг нь Үндсэн Хуулийн цэцээр Маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн онц байдал зарласан, дайн байлдаантай холбоотой шийдвэрийг гурав хоногийн дотор авч хэлэлцдэг.
30 цаг гаруй нээлттэй явсан чуулганы хуралдааны мэдээллийн шийдвэрийг хэлэлцэх гэж байгаа асуудал яагаад хаалттай байдлаар явж байгаа юм бэ.
Хэвлэл мэдээлэл, олон нийтийнхэн ийм олуулаа ирсэн, олон нийтэд нээлттэй мэдээллэе гэж байхад энэ боломжийг нь хангаж өгөөсэй гэж Үндсэн Хуулийн цэцээс хүсэж байна” гэсэн юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн