Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Moody’s агентлаг Төрийн банкны зээлжих зэрэглэлийг сайжрууллаа

Moody’s агентлаг Төрийн банкны зээлжих зэрэглэлийг сайжрууллаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 21

2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлаг “Төрийн банк” ХК-ийн зээлжих зэрэглэлийг “B1”, хэтийн төлөвийг “тогтвортой” болгон сайжруулсныг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарлалаа. 
Тодруулбал, Төрийн банкны урт хугацаат гадаад, дотоод валютын хадгаламжийн үнэлгээ болон урт хугацаат гадаад валютын зээлдэгчийн эрсдэлийн үнэлгээг “B2”-оос “B1” болгон Монгол Улсын зээлжих зэрэглэлийн түвшинтэй адилтган сайжрууллаа.
Moody’s агентлагийн тайланд, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, түүхий эдийн бүтцийн төрөлжилт, санхүүгийн чадавх зэргийг үндэслэн Төрийн банкны үнэлгээг ахиулсан гэж дүгнэжээ. 
Төрийн банкны тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн найдвартай байдал, банкны харилцагчид, хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгасан энэхүү үйл явдал нь Төрийн банк Монгол орон даяар банк санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй, хариуцлагатай хүргэн ажиллаж  буйг илтгэн харуулж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн