Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 26 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 81.1 хувьтай байна. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулав.