Энэ зун гантай байсантай холбогдуулж зудын эрсдэл хэр өндөр байгааг Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга, доктор Ц.Бат-Оюунаас тодрууллаа.
-Энэ жил ган хэр их байв. Та энэ жилийн зуншлагатай холбоотой мэдээллийг бидэнд өгвөл?
-Өнгөрсөн зун манай орны нийт нутгаар зуншлагын байдал харилцан адилгүй байсан. 7 дугаар сарын сүүлчийн арав хоногт нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байсан бөгөөд 8 дугаар сард ургалтын байдал төдийлөн сайжраагүй, нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн байв. Тухайлбал: Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Төв, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булганы цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байв.
-Ойрын өдрүүдэд цас их орж цасан бүрхүүл тогтоод байна. Ялангуяа Хөвсгөл аймагт цас их хэмжээгээр орж байна. Энэ жил зудын эрсдэл хэр их байгаа вэ?