Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийж ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-ын багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаялтыг аравдугаар сарын 16-наас зохион байгуулж байгаа билээ. Тиймээс сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх зорилгоор Монголын телевизүүдийн холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд теле хичээлийг улс, орон даяар шууд дамжуулан хүргэж байна. Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 9.00-17.00 цагийн хооронд найман сувгаар теле хичээлийг хүлээн авч үзэх боломжийг гаргажээ.