Open iToim app
Парламент | 1 мин уншина

ЧУУЛГАН: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

ЧУУЛГАН: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 17
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.17/ үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцээд олонхын саналаар Ерөнхий сайд болон түүний танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав.
Тэгвэл үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 114 гишүүний 102 нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.
Д.Амарбаясгалангийн хувьд өөрийнх нь нэр холбогдоод байгаа асуудлаас болж парламентын засаглал доройтож, төрийн ажил гацах ёсгүй, мөн өөрийн нэр төрийг гутаасан асуудлыг цэгцлэх, нэр төрөө сэргээх үүднээс УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна гэж тайлбарласан.
Тэрээр "Нэр бүхий 67 гишүүн намайг ёс зүйн хувьд түдгэлзүүлэх саналыг гаргасан ч хууль зүйн хувьд УИХ-ын дарга албан тушаалаасаа түдгэлзэх заалт байхгүй учраас миний хувьд үүсээд буй асуудал болон гишүүдийн тавьсан асуудлыг харгалзан үзэж УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн" гэж тайлбарласан юм.
Түүнчлэн тэрээр "Би гэмт хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэх шаардлага байхгүй" гэж мэдэгдсэн юм.
Ингээд УИХ-ын дараагийн даргыг сонгох хүртэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа парламентын үйл ажиллагааг удирдана.
Өнөөдөр (2025.10.17) Монгол Улсын улс төрд нэг өдрийн дотор УИХ-ын дарга, Ерөнхий сайдгүй болсон өдөр болж түүхэнд үлдэж байна.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн