Open iToim app
Парламент | 2 мин уншина

Буруу жишиг тогтоовол Үндсэн хууль үнэгүйднэ

Буруу жишиг тогтоовол Үндсэн хууль үнэгүйднэ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 минутын өмнө
Чуулганы хуралдаан даргалж байгаа Х.Булгантуяа дэд даргын тоть шиг давтаад байгаа Ерөнхий сайдыг огцруулсан өмнөх кэйсүүд бүгд ялгаатай. Энгийнээр хэлбэл, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө болох дараах, Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр огцруулсан, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаар шийдвэр гаргасан гэх мэтээр өөр цаг үеийн өөр жишээнүүд юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарыг огцруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх хуулийн зохицуулалтаар шийдвэрлэсэн. У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын огцруулах тогтоолын үндэслэх хэсэгт Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэг бус, харин 25.1.6 дахь заалт буюу УИХ "Ерөнхий сайд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах" бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн заалтыг үндэслэж байв.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулах санал хэн ч гаргаагүй, харин итгэл үзүүлэх асуудлаар УИХ-ын чуулганаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх түүнд итгэл үзүүлээгүй тул огцорсон. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа 43.1 дэх хэсэг "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заажээ.
Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт Үндсэн хуулийн хүрээнд өрнөх ёстой. Хэрэв гишүүдийн гаргасан огцруулах саналаар биш Байнгын хорооны дүгнэлтээр УИХ шийдвэр гаргавал Үндсэн хууль шууд зөрчинө. Эцэг хууль үнэгүйднэ, үзэл санаа нь гуйвна. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ өөрөө Үндсэн хуулиа сахиж мөрдөхгүй бол нийгмийг эмх замбараагүй байдал нөмөрч, Монголын ардчилал аюулд орно.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн