УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын ТББХ-ны хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэн, гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан юм.
Өнөөдөр гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явууллаа. Санал хуралтад 22 гишүүн оролцож, 86.4 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй. Гурван гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр нар л Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж санал өглөө.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн, эцсийн шийдвэр гаргана.