Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

ХХБ “Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг хамтран зохион байгуулав

ХХБ “Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг хамтран зохион байгуулав
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 15
Европын Холбооны Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачилсан “Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум” өнөөдөр зохион байгууллаа./2025.10.15/
Худалдаа хөгжлийн банк  Монгол Улсын банк, санхүүгийн салбарыг төлөөлөн энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулав. Тус форумд Монгол Улсын бодлого тодорхойлогч байгууллагын төлөөллүүд, хувийн хэвшлүүд болон Европын Холбооны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нийлсэн 700 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.
Бид энэхүү арга хэмжээгээр Европын Холбоо болон Монгол Улсын бизнес эрхлэгчдэд илүү таатай хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх, ирээдүйн хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна. Тус форум нь ХХБ-ны хувьд харилцагчдаа шинэ түншүүдтэй танилцуулж, шинэ зах зээлд гарахад туслах, олон улсын бизнесийн боломжуудыг нээсэн чухал алхам боллоо.
undefined
ХХБ нь 2025 оны 3-р улирлын байдлаар Монгол Улсын нийт Европ руу хийгдэх гүйлгээний 40 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байна. 
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн