УИХ-д Төрийн хэмнэлтийн хуульд өөрчлөлт хийх шаардлагыг хүргүүлж байна. Хэмнэлт хийх газраа хийгдэхгүй ажилтнуудад хийгдээд байгаа.
Засгийн газрын 370-р тогтоол гэж бий. Түүнд сайдын зөвлөлд ажилтны болон ажил олгогчийн төлөөлөл байх ёстой. Гэтэл Эрчим хүчний сайдын зөвлөлд манай холбооны төлөөлөл байхгүй. Иймд Засгийн газрыг Эрчим хүчний сайддаа 370-р тогтоолыг үүрэг болгохыг шаардаж байна.
Эрчис Монгол компанийг татан буулга. Энэ бол манай салбарт ямар ч нэмэр болохгүй байна.
Мөн 20-30 жил ажиллаж байгаа 2-3 сая төгрөгийн цалин авч байгаа хүмүүсийн дэргэд гаднаас ирсэн 3-4 менежер 5-6 сая төгрөгийн цалин аваад ажлын өрөө, машины хангамж эдэлж байгаа нь зохисгүй байна. Хууль зөрчсөн шийдвэрээ боль.
Эрчим хүчний яаманд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байна.
Манай салбарын удирдлагуудын алдаатай шийдвэрүүдийг хаацайлахгүйгээр ил тод, нээлттэй хэлэлцэж, хариуцлага тооцдог байх хэрэгтэй.
Эрчим хүчний салбарын засаглалыг нээлттэй болгож ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Энэхүү шаардлагаа холбогдох албан тушаалтнуудад нь хүргүүлнэ.