2025 оны аравдугаар сарын 13-19-ний өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.
Аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй. Аравдугаар сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд баруун болон говийн аймгуудын зарим нутаг, төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн аймгуудын баруун хэсгээр, 16-нд төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи ихэнх нутгаар баруун, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 6-11 метр, зарим үед 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах магадлалтай байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлжийн голын хөндийд шөнөдөө 8-13 хэмийн хүйтэн, өдөртөө 1-6 хэмийн дулаантай байна. Говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэмийн хүйтэн, өдөртөө 15-20 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэмийн хүйтэн, өдөртөө 8-13 хэмийн дулаан байх төлөвтэй.
Аравдугаар сарын 13-наас нутгийн хойд хэсгээр эхэлж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ. Энэ үед Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндүүдээр шөнөдөө 19-24 хэмийн хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн хүйтэн байна. Говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 5-10 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэмийн хүйтэн, өдөртөө 0-5 хэмийн дулаан байх төлөвтэй байна.