Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар бараалхлаа.С.Жайшанкар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж буйд баяр хүргэж, үүнд Энэтхэгийн төр, засаг, ард түмэн өндөр ач холбогдол өгч, найрсгаар хүлээн авч буйг тэмдэглэлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааны цар хүрээг улам өргөжүүлэн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ.Түүнчлэн Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцолж, сайд С.Жайшанкарыг комиссын энэтхэгийн хэсгийн даргын хувиар Монгол Улстай хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллаж ирсэнд талархалтай буйгаа тэмдэглэв.