УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Энэхүү хурлыг 38 гишүүний гарын үсэг бүхий албан бичгийн дагуу бүлгийн дэд дарга У.Отгонбаяр даргалан зохион байгуулсан байна. МАН-ын бүлгийн ээлжит бус хурлаар багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцлээ.