Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар дөнгөж сая УИХ дахь намын бүлгийн гишүүддээ мэдээлэл өгсний дараа албан ёсны сошиал хаягаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн 36 гишүүн бүлгээ яаралтай хуралдуулах саналыг өнөөдөр гаргасан ч бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хурал зарлаагүй. Гэсэн ч МАН-ын бүлгийн 36 гишүүн олонхийн саналаар бүлгээ 17.00 цагт хуралдуулж, 2026 оны төсвийн төсөл дээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зарчим дээр санал нэгдэж, улс төрийн шийдвэрт хүрсэн байна. Мөн бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар бүлгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Бүлгийн хурлын дараа Ерөнхий сайд Г.Занданшатар дараах мэдэгдлийг хийв. Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд иргэд, олон нийт та бүхэнд зарчмын байр суурь, шийдвэрийнхээ талаар танилцуулъя.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг та бүхэндээ дуулгая.